Орон сууцны хорооллын гадна талын гудамж талбайд бие засаж, тамхины иш хаясан иргэдэд арга хэмжээ тооцжээ

Орон сууцны хорооллын гадна талын гудамж талбайд бие засаж, тамхины иш хаясан иргэдэд арга хэмжээ тооцжээ

Орон сууцны хорооллын гадна талын гудамж талбайд бие засаж, тамхины иш хаясан иргэдэд арга хэмжээ тооцжээ. 

Тодруулбал, цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр “Орон сууцны хорооллын гадна талын гудамж талбайд бие засаж, тамхины иш хаяж байгаа иргэд”-ийн талаарх видео мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр О, С нарын олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч тус бүрд 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.