БИДНИЙ ТУХАЙ: “National Geographic” групп "Чингис хаан" музейг энэ онд заавал зочлох шилдэг 20 музейн нэгээр зарлажээ

БИДНИЙ ТУХАЙ: “National Geographic” групп "Чингис хаан" музейг энэ онд заавал зочлох шилдэг 20 музейн нэгээр зарлажээ

Дэлхийн алдартай “National Geographic” групп 2024 онд заавал зочлох 20 шилдэг музей, соёлын өвийн нэгээр манай улсын “Чингис хаан” үндэсний музейг нэрлэсэн. “National Geographic” нь жил бүр жуулчдад зориулж аялахад таатай болон заавал үзэх газруудын жагсаалтыг гаргаж олон нийтэд хүргэдэг бөгөөд Монгол Улсаас анх удаа Чингис хаан Үндэсний музей багтаж буй нь энэ юм.

Тус медиа групп жил бүр жуулчдад зориулан, аялахад таатай болон заавал үзэх газруудын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Чингис хаан Үндэсний музейн барилга талбайн хэмжээгээр Азидаа 10-т эрэмбэлэгддэг. Тус музей нь Монгол Улсын соёлын салбарт сүүлийн 100 жилд хийсэн хамгийн том бүтээн байгуулалтанд тооцогдох ба Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс наашлаад Монголын хаад язгууртны түүхийг энэ музейгээс тольдох боломжтой. Чингис хаан Үндэсний музейг ийнхүү олон улсын шинжээчид дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, Азийн шилдэг музейнүүдийн эгнээнд багтаажээ.