БИДНИЙ ТУХАЙ: Монголы гал сөнөөгчид БНСУ-ын гал унтраах техниктэй танилцаж, сургалтанд суужээ

БИДНИЙ ТУХАЙ: Монголы гал сөнөөгчид БНСУ-ын гал унтраах техниктэй танилцаж, сургалтанд суужээ

БНСУ-ын Кёнги аймгийн Гал түймэр унтраах, гамшигтай тэмцэх штаб Монгол Улсын Онцгой байдлын газраас 10 гал сөнөөгчийг урьж, дэвшилтэт технологийг сурталчлан, хамтарсан ажиллагааг бэхжүүлсэн талаар тус улсын "Newsis" сайт онцолжээ. 

Кёнги хотын Гал түймэртэй тэмцэх газраас өнөөдөр буюу энэ сарын 24-ний өдөр мэдээлснээр, энэхүү урилгаар очсон монгол гал сөнөөгчид 12-21-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд гал түймэр унтраах, аврах, анхны тусламж үзүүлэх сургалт, төрөл бүрийн гал түймэртэй тэмцэх байгууламжуудаар танилцсан байна. Энэ нь Кёнгигийн гал түймрийн албаны гамшгаас хамгаалах дэвшилтэт технологийг сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж болгон зохион бүтээсэн гэжээ. 

Мөн Монголын гал сөнөөгчид Кёнги хотын Гал түймэртэй тэмцэх газрын 119 иж бүрэн анги, фронтын гал унтраах ангиуд, Солонгосын Гал түймрийн үйлдвэрлэл, технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь командын систем, гал унтраах байгууламж, техник хэрэгсэлтэй танилцлаа.

Кёнги мужийн Гал түймэр, гамшгаас хамгаалах штабын дарга Чо Сон Хо, “Бид цаашид олон төрлийн солилцоо, хамтын ажиллагааны төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно” гэжээ. Мөн Кёнгигийн гал түймрийн алба 2014 оноос хойш Монгол, Вьетнам, Филиппин зэрэг гурван улсад “Гамшгийн менежментийн олон улсын хамтын ажиллагааны сургалт”-ыг явуулж байна.