АТМ буюу бэлэн мөнгөний автомат машин эвдсэн этгээдийг баривчилжээ

АТМ буюу бэлэн мөнгөний автомат машин эвдсэн этгээдийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Уг этгээдийг олохоор хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл уг үйлдлийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй, "О" гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, баривчлан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.