ЦЕГ: АТМ буюу бэлэн мөнгө авах машиныг эвдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

ЦЕГ: АТМ буюу бэлэн мөнгө авах машиныг эвдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага бүртгэгджээ.

Шаардлагатай хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа аж. Иймд сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94945419, 88220034 дугаарын утсанд ирүүлж хамтран ажиллахыг ЦЕГ-аас хүсжээ.