ФОТО: Энхийг сахиулагчид өөрсдийн хөлөглөдөг техник болох хуягт тээвэрлэгчийн дурсгалын загварыг бүтээжээ

ФОТО: Энхийг сахиулагчид өөрсдийн хөлөглөдөг техник болох хуягт тээвэрлэгчийн дурсгалын загварыг бүтээжээ

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид өөрсдийн хөлөглөдөг үндсэн зэвсэглэл техник болох БТР-80 хуягт тээвэрлэгчийн дурсгалын загварыг бүтээж, МОНБАТТ-ынхаа угталтын хаалганы дэргэд байрлуулсан байна.

Хамгийн сонирхолтой нь уг загварын бүх деталь ажлыг төмрөөр бүтээсэн аж. Энэхүү бүтээлч ажлыг ахлах ахлагч Ц.Гантулга, ахлагч М.Ганзориг, ахлах ахлагч Ч.Даажамба нар хоёр сарын хугацаанд гүйцэтгэжээ.