Хуучин товчооны ойролцоох 30 гаруй айл шар усны үерт автжээ

Хуучин товчооны ойролцоох 30 гаруй айл шар усны үерт автжээ

Цаг агаар дулаарч байгаа учраас нийслэлд шар усны үер буух эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол түгээж, тухайн байршилд өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулах зэрэг ажлуудыг хийж байгааг албаныхан мэдээллээ. 

Мөн өнөөдөр өглөөний байдлаар шар усны үер бууж, Баянзүрх дүүргийн хуучин товчооны урд хэсгийн 30 гаруй айл усанд автжээ. Түүнчлэн өндөр уул, гол усны ойролцоо амьдарч байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын цасаа цэвэрлэж, үерийн далан, ус зайлуулах шугам шуудууг цэвэрлэж, шар усны үерийн аюулаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.