Монгол Улсын нийт хүн амын 4 хувийг казахууд эзэлж байна

Монгол Улсын нийт хүн амын 4 хувийг казахууд эзэлж байна

Казах түмний “Наурызын баяр"-ын өдөр өнөөдөр тохиож байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсын хүн амын 4 хувийг казахууд эзэлж байна.

Тухайн угсаатны 50.1 хувь нь эмэгтэй, 49.9 хувь нь эрэгтэй байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд Баян-Өлгий аймгийн хүн амын 76.5 хувь, Ховд аймгийн хүн амын 8.4 хувь, Улаанбаатар хотын хүн амын 9.8 хувь, Дархан-Уул аймгийн хүн амын 2.1 хувийг тэд эзэлдэг.