Азийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд Монгол Улс багтжээ

Азийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд Монгол Улс багтжээ

Өнгөрсөн лхагва гарагт нийтлэгдсэн 2024 оны дэлхийн хамгийн аз жаргалтай улс, орнуудын тайланд Сингапур улс хоёр жил дараалан Азийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарчээ. Судалгаанд хамрагдсан нийт 143 орноос Сингапур 30-д жагссан бол Монгол Улс 77-д орсон байна.

Харин Азийн хамгийн аз жаргалтай 10 улсын тоонд,

  1. Сингапур
  2. Тайвань
  3. Япон
  4. Өмнөд Солонгос
  5. Филиппин
  6. Вьетнам
  7. Тайланд
  8. Малайз
  9. Хятад
  10. Монгол тус тус багтжээ.

Мэргэжилтнүүд тус жагсаалтыг нэг хүнд ногдох ДНБ, дундаж наслалт, нийгмийн дэмжлэг, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын талаарх ойлголт зэрэг зургаан үндсэн хүчин зүйлд дүн шинжилгээ хийж, гаргасан байна.