Буудлага спортын ДАШТ оролцож буй ОУХМ О.Есүгэн “Парис-2024” олимпод оролцох эрх авлаа

Буудлага спортын ДАШТ оролцож буй ОУХМ О.Есүгэн “Парис-2024” олимпод оролцох эрх авлаа

Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд  101 орны 1249 тамирчин өрсөлдөж буй. Харин Монгол Улсаас 16 тамирчин оролцож байна.

Үүнээс ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авлаа. Манай тамирчин 587 оноогоор 11-р байрт бичигдсэн. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт халаасалсан байсан тул тэрбээр байр огшсоор олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм.