Улаанбаатар 2023: Монголын хөлбөмбөгийн баг хүрэл медалийн төлөө тоглоно

Улаанбаатар 2023: Монголын хөлбөмбөгийн баг хүрэл медалийн төлөө тоглоно

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Өчигдөр эмэгтэй багууд аваргаа тодруулж, БНСУ-ын охид тэргүүлсэн бөгөөд өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд эрэгтэй багуудын шийдвэрлэх тоглолтууд болно.

Одоогийн байдлаар Тайвань, Хонконгийн баг ижилхэн 6 оноотой байнаа. Гэхдээ Тайванийн баг гоолын зөрүүгээр дээр нь бичигдэж байна. Өнөөдөр 12:30 цагаас энэ хоёр баг хоорондоо халз тулж, аваргын төлөө өрсөлдөнө. Мөн 17:00 цагаас манай шигшээ баг Макаотой тоглоно. Оноо аваагүй байгаа хоёр багийн хэн ялсан нь хүрэл медаль хүртэнэ.