Цэцэрлэгийн цахим бүртгэл хаагдаж, хуваарилалтыг өнөөдрөөс хийж эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл хаагдаж, хуваарилалтыг өнөөдрөөс хийж эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өчигдөр /2023.08.20/ хаагдсан. E-Mongolia системд бүртгүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн хуваарилалт хийгдэхийг БШУЯ-наас мэдээллээ.

Наймдугаар сарын 1-нээс эхэлсэн цэцэрлэгийн бүртгэлд 116,337 хүсэлт иржээ. Үүнээс 111,253 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бөгөөд 783 хүүхэд орон нутаг руу шилжих бол 2,808 хүүхэд цэцэрлэгээ солих хүсэлт ирүүлсэн байна. Хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм.