Зүүн Азийн залуучуудын наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-ны хооронд зохион байгуулж буй.
Зүүн Азийн залуучуудын наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр /2023.08.20/ эмэгтэйчүүдийн 49, -63, эрэгтэйчүүдийн 55, -73, +73 кг-ын тоглолтуудаар үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын таван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн -63 кг-д Г.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -73 кг-д Ш.Ингүүн, +73 кг-д Э.Цогжавхлан нар хүрэл медаль хүртлээ. Харин өчигдөр өрсөлдсөн Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн +63 кг-ын П.Удвал хүрэл медаль авсан билээ.