"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн өчигдөр /2023.08.19/ өндөрлөлөө. Монголын боксчид энэхүү наадмаас 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн юм.
Эрэгтэйчүүдийн 54 кг-д О.Энхсайхан алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан, 63.5 кг-ын жинд Ү.Баасандаш, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Саруул, 60 кг-д Д.Гэрэлсайхан нар мөнгөн медалийн эзэн болов.
Харин эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Түвшинзаяа, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д У.Алтангэрэл, 67 кг-д Б.Очирдарь нар хүрэл медаль хүртлээ.