Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг өнөөдөр авч байна

Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг өнөөдөр авч байна

Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ны өдрийн 10:00-11:40 цагт Улаанбаатарын цагаар улсын хэмжээнд зохион байгуулж байна.

ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авах юм. ЭЕШ болон Монгол Хэл Бичгийн Шалгалтын батламж хуудас шалгалт өгснөөс хойш 2.8 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэ нь мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй.

Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байдлыг бий болгож байгаа юм. 

Шалгалтын зохион байгуулалтад багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагч багш нар, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн нийт 2460 хүний бүрэлдэхүүнтэй ба хөдөө орон нутагт 1269, нийслэлд 1191 хүн багийн бүрэлдэхүүнд орон бэлтгэл ажлыг бүрэн ханган ажилласан байна.