3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн залуучуудын наадмын аварга боллоо

3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн залуучуудын наадмын аварга боллоо

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг хоёр дахь алтан медалиа 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өчигдөр /2023.08.18/ хүртлээ.

Манай багийн залуус аваргын төлөө БНХАУ-ын багийг 18-15 харьцаагаар хожжээ. Хоёр баг өмнөх өдөр нь мөн учраа тааран тоглосон бөгөөд манай улсын баг 21-17 харьцаатайгаар хожиж байв.