Б.Сүхбаатар: 14 жилийн турш морин хуур болон бусад хөгжмийн зэмсгийг цуглуулж морин хуурын музей нээсэн /ВИДЕО/

Б.Сүхбаатар: 14 жилийн турш морин хуур болон бусад хөгжмийн зэмсгийг цуглуулж морин хуурын музей нээсэн /ВИДЕО/

Хорвоогийн бүх явдлыг хоёрхон чавхдаст багтаасан, Хосгүй нэгэн овог Азийн цээжинд нутагтай. iSee.mn сайт энэ удаагийн сурвалжилгаараа "Чонон хар" морин хуурын музейг онцоллоо. Тус музейг морин хуур судлаач, урлаач Баясгалангийн Сүрбаатар санаачилсан бүтээн байгуулсан бөгөөд 14 жилийн турш цуглуулсан эртний морин хуур болон түүхт хөгжмийн зэмсгүүдээ музейдээ байршуулаад буй аж.

ВИДЕО: 

Түүний хувьд таван үе дамжин өвлөгдөн ирсэн морин хуураас санаа авч эртний болон сонин содон түүх бүхий хөгжмийн зэмсгүүдийг цуглуулж эхэлжээ. Ингэхдээ ихэвчлэн морин хуур цуглуулсан байна. Одоогоор 200 жилийн настай "Боржигон хуур", Шинэчлэн гаргасан одоогийн морин хуурын анхны 15-ын нэг зэрэг ховор бүтээлүүдийг музейдээ байршуулаад байгаа юм.

Түүнчлэн "Чонон хар" морин хуурыг музейн Монголын бүх цаг үеийн хуурын түүх, хуурыг хэрхэн бүтээдэг, дэргэдээс нь амьдаар сонсож болох тайз зэрэг олон зүйлсийг нэг дор цогцлоож жуулчид болон мэдэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан байгалийн орчин бүхий стандартад нийцсэн музейг байгуулжээ.

Б.Сүхбаатар гуай зорилгынхоо тухай ярихдаа "Бид хуураа үүрээд гадагшаа гарч заах биш. Морин хуур сурах гэж, харах гэж гаднын жуулчид Монголд ирдэг болгох хүсэлтэй. Ингэснээр гадаадын иргэд Монголд сурах нөхцөл бүрдэж, энэ урлаг эх орныхоо орлогын нэгээхэн хэсэг болно шүү дээ" хэмээв.

Мөн тэрбээр ярилцлагын үеэр "Манай Монголын гэх хамаг л эртний хөгжим элдэв түхийн үнэт өвүүд Хятадын музейд байгааг хараад өөрсдөдөө жоохон гутарсан. Харин бид эртний юм шиг дуурайлган хийхээс биш миний мэдэх цөөн тооны хүнд тоотой хэдэн эртний эд бий" гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Таны хувьд хэдэн жил морин хуур, урлаж хэдэн жилийг музей нээхэд зарцуулсан бэ?

-Миний хувьд морин хуур урлаж эхлээд 23 жил болсон байна. Харин музей байгуулах санаа төрөөд 14 жил болж байгаа.

-Таны цуглуулсан. Музейд байршуулсан бүтээлүүдийн талаар дурдвал. Нийт хэдэн бүтээл байдаг вэ?

-14 жилийн хугацаанд цуглуулсан 400 гаруй үзмэр бий. Үүний 50 аад нь хуучны морин хуур, 1900-аад оны гэрэл зураг 200 гаруй байдаг. Бусад дэлхий нийтийн буюу ховор 50 аад хөгжмийн зэмсэг бий. Тэгээд үлдсэн 100 үзмэр нь хэл хуур, товшуур зэрэг бусад хөгжмийн зэмсэг байна.

-Музейн зорилго?

-Зорилго бол мэдээж Монгол гадаад гэлтгүй бүх хүмүүст үзүүлэх зорилготой. Мөн музей дээрээ морин хуурын амьд тоглолт хийж, үзмэр үзүүлж, морин хуур хэрхэн урлаж байгааг харуулах буюу бүх зүйлийг цогцоор нь үзүүлэх зорилготой.

Түүнчлэн ""The Hu" хамтлаг дэлхийд алдартай болж морин хуурыг таниулж байна. Энэ мэт олон ч хөдөлмөрч залуус бий. Тэгэхээр хүмүүс энэ хүмүүсийн тоглоод байгаа хөгжмийн эх оронд очиж үүх түүхтэйн үзэх гэх мэт хэрэгцээ гарч байна гэсэн үг. Тиймээс л гаднын ч бай, дотоодын ч бай ямар ч хүнд энэ хөгжмөө бүрэн танилцахыг зорьж байгаа юм" гэв.

-Харин музейн тохижилтын хувьд?

-Морин хуур угаасаа байгалийн гаралтай хөгжим учраас онцгой орчинд жуулчдад үзүүлж, морин хуур, уртын дууг дэргэдээс нь сонсох боломжтой тохижуулсан. Дотор заслаа мөн байгальд байгаа юм шиг мод, ногоо, чулуу хийсэн байгаа.

Тус музей нь гол хэсэгт тайз байрлаж, тайзыг тойрсон эртний морин хуурууд байсан юм. Харин өрөө тус бүрд өөр өөр түүх соёлын харуулан бэлтгэжээ. Музейн бас нэг голлох хэсэг нь төв хэсэгт байрлах "Art shop" энэ хэсэгт төрөл бүлийн Монгол наадгай, аяга, дурсгалын зүйлсийг урлаж тавьжээ. Мөн дуучдын цомог ч бий. Эдгээр зүйлсээс эвентэд оролцогчид худалдан авах боломжтой бөгөөд энэ нь тус музейг байртай болгоход хувь нэмэр оруулж буй үйлдэл аж. Наадгайнуудаас дурдвал, морин хуур, таван хошуу мал эвлүүлэх модон тоглоом. Эсгийгээр бүтээх Монгол гэр, Монгол Улсын газрын зураг аймгуудын хамт байв.

-Таны хувьд өмнө нь хэдэн удаа музей нээхээр оролдож байсан гэсэн үү?

-Тиймээ. Өмнө нь дандаа түрээсийн байраар явахад хэцүү байсан учир энэ удаа морин хуурын музейн байраа худалдаж авахыг зорьж, цагаан сарын дараагаас арга хэмжээнүүд зохион байгуулна.

Б.Сүхбаатар гуйг морин хуурын музей байгуулсан гэж төрөөс Алтан гадас одонгоос шагнасан хэдий ч түүнд шагнал бус бодит дэмжлэг хэрэгтэй байсан талаар хэлж байсан юм. Мөн өмнөх жилүүдэд олсон бүх орлогоороо хөгжим худалдан авч байх үед хүмүүс ойлгохгүйн улмаас ад болж байсан тухайгаа ч дурдсан билээ.

-Таны цуглуулсан 400 гаруй цуглуулга тухайн үеийн ханшаар нийт хэдэн төгрөг болж байсан бэ?

-Одоо яг бүгдийг нь тооцоод багцаа авахад тэрбум гаруй төгрөг зарцуулагдсан байдаг. Заримыг нь машинаа зараад ч авч л явлаа. Хэдэн жил гэр хорооллын байшинд хадгалсны эцэст одоо л бүгдийн гаргаж тавих боломжтой болж байна гэж харж байгаа.

-Музей нээх санаа анх яаж төрөв?

-Өвөг дээдсээс минь таван үе дамнан өвлөгдсөн хуур байдаг юм. Түүний авга ах маань надад өгч байсан. Тэр үеэс л ийм эртний эд сонин юм гэх бодол төрж, цуглуулж эхэлсэн дээ.

Мөн тэрбээр музей нээхэд зардал их ордог тул баг багаар хийгээд явж байгаа. Бид хүнд үзүүлж хүнээс мөнгө авч байна гэдэг чинь чанартай. Стандарт юм байх ёстой. Цаашид морин хуурыг олон улсын хэмжээний хөгжим болгомоор байгаа юм. Ерөөсөө л дэлхийн өнцөг булан бүрд эгшиглэж баймаар байна. Яг тэр жишгээр л музейн ажлаа үргэлжлүүлж л байна даа" гэсэн юм.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Та бүхэнд бас баярлалаа. Монголчууд эртнээс хэлдэг

Төрийн сүлд хар, цагаан туг

Эрийн сүлд малгай, бүс

Гэрийн сүлд гал голомт, морин хуур гэж Монгол түмний маань ахуй амьдрал хуурыг хөг мэт тэгширч явах болтугай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.