“Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно, иргэд мэдээллээ шинэчлэх шаардлага үүссэн” гэв

“Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно, иргэд мэдээллээ шинэчлэх шаардлага үүссэн” гэв

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ-д хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр, “Ковидын нөхцөл байдлын үндсэн дээр хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгдөг болсон бол ковидын нөхцөл байдал дээрдсэн тул энэ оноос эхлэн зорилтод бүлэгт олгохоор болж байгаа юм. Монголд анх удаа төрийн байгууллагад үндэслэж төрийн үйлчилгээ үзүүлж буй аргачлал юм. Хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгд олгох аргачлалын тооцооллыг боловсруулж хэрэгжүүлэхэд төрийн 10 гаруй байгууллага, Дэлхийн банк хамтран ажилласан. Энэ аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэхдээ дэлхийн 40 гаруй улс оронд ашигладаг орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Уг аргачлал нь олон улсад зорилтод бүлгийг тооцоолоход ашиглагддаг бөгөөд өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлыг тодорхойлдог. Аргачлалд үндэслэн өрхийн үнэлгээг хийгээд зорилтод бүлэг 91хувийг эзэлж байгаа учир тус хувиар хүүхдийн мөнгө олгох өрхийг сонгох босгыг тогтоосон байна.  Иргэдийн мэдээлэлд чанарын асуудал байвал төр, иргэн хамтраад мэдээллийн чанарыг нэмэгдүүлж үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллана. Төрийн таван байгууллагын, 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн байгаа. Цахим шилжилтийн хүрээнд төрд байгаа мэдээллээ засварлах шаардлага гарч байгаа бөгөөд орлого өндөртэй өрх байгаад нэг үл хөдлөх хөрөнгөгүй бол орлого дээр тулгаварлан хасаж болохгүй, үл хөдлөх хөрөнгөтэй ч орлогогүй өрх байхад үл хөдлөх дээр үндэслэн хасах боломжгүй мэдээлэл шалгах явцад бүх мэдээллийг харьцуулан шалгаж, тооцоолон гаргаж байгаа” гэв.

М.Ариунаа