“Алтан цом"-ын барилдааныг Улсын арслан Э.Батмагнай хувийн дүнгээр тэргүүлж байна

“Алтан цом"-ын барилдааныг Улсын арслан Э.Батмагнай хувийн дүнгээр тэргүүлж байна

Монголын Үндэсний бөхийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын төлөөх барилдаанд энэ жил үндэсний найман компанийн баг тойргоор барилдаж байгаа билээ.

Нэг, хоёрдугаар тойргийн барилдаанд “М-Си-Эс-Энержи” баг үнэмлэхүй ялалт байгуулсан бол тус багт барилдаж буй Улсын арслан Э.Батмагнай 10 барилдаж 10 давснаар хувийн дүнгээр хошуучилж эхэлсэн байна. "Алтан цом" тэмцээний гуравдугаар тойргийн эхний хэсгийн барилдаан энэ сарын 15-ны өдөр болно. Энэ хэсэгт “Од групп” баг, “Хатант Интернэшнл” багтай, “Эв Монгол” баг, “Хүлэгү” багтай тус тус оноолт таарчээ.