Зарим иргэдийн хувьд хэсгийн ахлагч нарын орон тоог хасаад эмч нарын цалинг нэмэх боломжтой гэсэн асуудлыг ярьж буй. Иймд бид төрийн алба хаагч нарын цалин, төсөвтэй холбоотой зарим асуудлыг УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас тодрууллаа.
Тэрбээр, “Хэсгийн ахлагч нарын өдөр гээд нэр бүхий улс төрчид мэндчилгээний хуудас тавиад байсан. Тэгэхээр хэсгийн ахлагч нар бүр өдөртэй, түүнийгээ тэмдэглэдэг болсон юм байна. Иргэд төр хооронд гүүр болж байгаа гэж яриад байгаа боловч эрх баригч намд үйлчилдэг хэсэг бүлэг хүмүүс бий болчихжээ гэсэн саналыг АН-ын зарим гишүүд ярьж байгаа. Цомхотгох боломжийн хүрээнд хэсгийн ахлагч нарын асуудал зайлшгүй яригдана. 1900 гаруй хэсгийн ахлагч зөвхөн Улаанбаатар хотод ажиллаж байна. Гэхдээ гол нь Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулж байна, илүү хүртээмжтэй болгож байна гэж яриад байгаа хэрнээ яагаад хэсгийн ахлагч нарыг цомхотгож болдоггүй юм. Энэ орон тоог цомхотгосноор магадгүй эмч нарын цалинг нэмж болно шүү дээ” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: