Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон, судлах сонирхолтой иргэдийг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7, 8, 9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ. Бүртгэл 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахимаар явагдана.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Сургалтын төлбөр;
- Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана);
- Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх;
- Зарим нийтийн тээврийн зардал.
Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй. Үүнд:
- Олон улсын тээврийн зардал;
- Виз олголттой холбоотой зардлууд;
- Даатгалын зардал.
Тавигдах шаардлага:
- Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан байх;
- Монгол Улсын иргэн, 18-аас дээш настай байх;
- Англи хэлний В1 түвшин ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материал:
- Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт;
- Хэлний түвшнийг батлах гэрчилгээ;
- Гадаад паспортын хуулбар;
- Зуны сургалтад суралцах хүсэлтээ илэрхийлсэн эсээ (англи эсвэл чех хэлээр 200-аас доошгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах).
Сонирхсон иргэд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF (1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх) хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргах юм байна.