Б.Дэлгэрсайхан: Ирэх онд бүх АЗЗА-г хувьчилна, одоохондоо цасаа арилгах мөнгө байна

Б.Дэлгэрсайхан: Ирэх онд бүх АЗЗА-г хувьчилна, одоохондоо цасаа арилгах мөнгө байна

АЗЗА ТӨХК-ийн төсвийг танаснаас хөдөө орон нутгийн автозамд халтиргаа үүсэж, цасыг цэвэрлэхгүй байгаа талаар иргэд шүүмжилж буй. Энэ асуудлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. 

Тэрбээр, "АЗЗА нэгтгэлийг татан буулгах саналыг оруулж байгаа. Дунд нь төвлөрсөн байгууллага бий болоод, хэдэн хүмүүс мөнгийг нь хувааж иддэг, хадаас, дугуй авсан ч Улаанбаатараас мэддэг болчихлоо гэсэн гомдол хөдөө орон нутгаас ирээд байгаа. Иймд хэмнэлтийн хуулиар АЗЗА нэгтгэл гэдэг байгууллагыг татан буулгаад, орон нутгийнх нь АЗЗА өөрсдөө санхүүгээ мэдэх чиглэлд анхаарч байна. Орон нутгийн АЗЗА цасаа цэвэрлэхтэйгээ байгаа. Ямар нэгэн асуудал байхгүй. Засгийн газрын 77 дугаар тогтоолоор хураамж авч эхэлсэн. Энэ хураамжаар хуримтлал үүсгээд замаа засах зохицуулалт хийж байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: