С.Баяр: "Оюутолгойн 34 хувийг заавал ав" гэх УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлахад улайран гүйж явсан Ц.Даваасүрэн одоо "Өрөнд орлоо" гэж уйлан дуулж байна

С.Баяр: "Оюутолгойн 34 хувийг заавал ав" гэх УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлахад улайран гүйж явсан Ц.Даваасүрэн одоо "Өрөнд орлоо" гэж уйлан дуулж байна

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Рио Тинтог том хөрөнгө оруулагч гэдэг. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт биш зээл байсан. Уг нь хөрөнгө оруулагч зээл биш хөрөнгөө оруулах ёстой. Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 8.5 тэрбум ам доллар босгоод манайд 8.3+6.5 гээд 11 хувийн хүүтэйгээр зээлсэн юм. Өнгөрсөн хугацаанд эд нар зээлийн хүүгээс ашиг олсон. 2021 оны байдлаар Рио Тинто 10.1 тэрбум долларын ашиг олсон. Үүний 4 тэрбум доллар нь зөвхөн зээлийн хүү. Нөгөө 4 тэрбум доллар нь хувь нийлүүлэгчийн зэлээ  мөн Оюутолгойгоор төлүүлчихсэн. Ингээд зээл, зээлий хүүгээр 8 тэрбум доллар олсон байна. Харин Монголын тал 5.4 их наяд буюу 1.5 тэрбум долларын ашиг олсон. Боддоо та нар. Энэ дотроо Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэж 1.5 их наяд буюу 400 сая долларын ашиг олсон. Гэтэл тэд менежментийн төлбөр 6 хувиар 800 сая долларын ашиг олсон байх жишээтэй. Ийм луйврын гэрээ болсон. Тэдний гол ашиг олж байгаа зүйл нь зээлийн хүү. Үүнийг 7 жил тутам эргэж харах ёстой байдаг. Өнгөрсөн хугацаанд үүнийг огт авч хэлэлцээгүй. Бид нар зээлийн хүүнд өдөрт 10 тэрбум долларыг төлж байна " гэсэн юм. 

Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гардан хийсэн Ерөнхий сайд С.Баяр түүний дээрх байр суурийг үгүйсгэж өөрийн цахим хуудаснаа " Ц.Даваасүрэн үнэн "шир" юм. "Оюутолгойд хөрөнгө оруулагч гадны компанийн хувьцааны 34 хувийг заавал ав" гэх УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлахад улайран гүйж явсан этгээд "Өрөнд орлоо" гэж одоо уйлан дуулж буй нь.  Оюутолгой өдөрт 1 сая долларыг улсын төсөвт өгнө гэх үгийг минь эшлэж. 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл Оюутолгой нь татвар хураамж, бусад төлбөрт 1.6 их наяд /450 сая доллар/ төгрөгийг төлсөн. 450:365= 1.2 сая доллар. 34 хувиас татгалзаж тусгай АМНАТ-аар явсан бол төсвийн энэ орлого нугарах байв. "Ширэн" нүүрт нар бүү үзэгд" гэж бичжээ.