УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуулиас нэрээ татаж магадгүй байна

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуулиас нэрээ татаж магадгүй байна

МАН-ын Их хурал энэ сарын 15-16-нд болно. Энэ хурлаар намын дүрэм болон намын даргын асуудлыг хэлэлцэх юм. 

Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн юм. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ч Монгол ардын намын даргын сонгуулиас нэрээ татаж магадгүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.