Төрийн өмчит “ЭТТ” ХК энэ жилээс ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохоор болжээ

Төрийн өмчит “ЭТТ” ХК энэ жилээс ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохоор болжээ

Монгол Улсын Засгийн газраас нүүрсийг экспортолж зарах тухай улс орон даяар ачаа тээвэрлэн нэвтрэх С зөвшөөрлийн талаар “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2023.01.09/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор нүүрсийг борлуулах С зөвшөөрлийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд олгодог. Өмнө нь авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсан ч энэ оноос уул уурхайн олборлолт, экспорт хийж байгаа компанид олгохоор Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгвэл “ЭТТ” компани олгохоор зам тээврийн яам, авто тээврийн үндэсний төвөөс шийдвэрлэжээ. Энэ оноос эхлэн шинээр экспортод гарах нүүрсийг биржийн шугамаар болон цахимаар ил тод худалдаалахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Үүнд уул уурхайн яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Хөрөнгийн бирж, “ЭТТ”, уул уурхайн яам хамтран ирэх хоёр дугаар сарын нэгэнд биржээр арилжаалахаар бэлтгэл ажлаа хангажээ. Одоогийн байдлаар энэ сарын 15-ныг хүртэл хуучин С зөвшөөрлөөр зорчиж байгаа. Бирж буюу хилийн үнээр худалдан борлуулах тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуй нэгжүүдийг ерөнхий гэрээний шугамаар сонгон шалгаруулна. Үүнийг төрийн худалдан авах агентлаг дээр “Хил нөхцөлөөр зарахтай холбоотой тээврийн тендер” гэх сонгон шалгаруулалт зарлажээ. Үүнийг энэ сарын 18-нд нээж 20-ны өдөр гэрээ байгуулж ингэхдээ 1698 зөвшөөрлийг тендерт шалгарсан тээврийн хэрэгсэлд олгоно. Өнгөрсөн онд цагаан хаданд ам нөхцөлөөр зарж худалдан авагчийн авсан нүүрс цагаан хадан дээр овоорч 2.7 сая тонн нүүрс байгаа талаар ярилаа. Үүнийг хилээр гаргахын тулд мөн С зөвшөөрлийг олгоно. 2982 зөвшөөрлийг цагаан хаданд олгоно гэв. С зөвшөөрөл авахаар нийт 7904 аж ахуй нэгж хүсэлтээ ирүүлээд байгаа аж. ЭТТ барьж буй зарчим бол нээлттэй ил тод байхыг эрхэмлэж байна. Шаардлагын тухайд аль болох дотоодын компаниа дэмжих бодлого барьж байгаа” талаараа энэ үеэр хэлсэн юм.

А.Сүнчигмаа