БУРИАДЫН БШУЯ: Орос III сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх "эрх" Монголын БШУЯ-нд бий /БАРИМТ/

БУРИАДЫН БШУЯ: Орос III сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх "эрх" Монголын БШУЯ-нд бий /БАРИМТ/

Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх асуудал эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Албаны хүмүүс болоод ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх асуудлыг Монгол Улс дангаар шийдэхгүй гэдгийг мэдэгдсэн. 

Тэгвэл бидэнд олдсон мэдээлэлд, "Орос-Монголын хамтарсан  III сургуулийн дүрмийн дагуу Ж.Соронзон захирлыг чөлөөлөх "эрх" нь Монголын талд байгааг нотолж буй. Тэгвэл үүнийг бататгах нэгэн баримтыг дэлгэж байна.  

Тодруулбал, ОХУ-ын Гэгээрлийн яамны сайдын нэгдүгээр орлогч сайдаас 2021 оны 01 сарын 19-ны өдөр Буриад Улсын БШУЯ-ын экс-саыд Жалсанов Б. Б. явуулсан албан бичигтээ энэ талаар дурджээ. 

Тус албан бичигт "Орос-Монголын III сургуулийг ОХУ-ын Боловсролын яам, Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Боловсролын, шинжлэх яамны хооронд 1994 оны 9 сарын 17 нд Улаанбаатар хотод байгуулсан. Гэрээний 4 дугаар зүйлд зааснаар "Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны яам Оросын талаас үүсгэн байгуулагчийн үүргийг хүлээж, ОХУ-ын талыг төлөөлнө" гэдгийг Гэгээрлийн яам мэдээлж байна" гэжээ.

ОХУ-ын Буриадаас ирсэн албан бичиг

Үүнээс үзвэл, Орос-Монголын хамтарсан III сургуулийн асуудлыг Орос талаас ОХУ-ын Буриад улс шийдэх эрхтэй болж байгаа юм. Харин "Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өмнө нь мэдээлж байсанчлан /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/ тус сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд байгаа юм. 

Нөгөөтээгүүр, Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх асуудлыг ОХУ-ын тал мэднэ гэгдэж байгаа тус улс дээрх сургуулийн төсвийг бүрдүүлэхэд нэг ч төгрөгийн оролцоо байдаггүй байна.

Тодотговол Орос-Монголын хамтарсан III сургуулийн төсвийн 86 хувийг эцэг эхчүүд, 14 хувийг Монгол Улсын төрийн сангийн орлогоос бүрдүүлдэг аж. Мөн сургуулийн барилга байгууламж ч нийслэлийн өмчид бүртгэлтэй байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс тодотгодог. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Орос-Монголын хамтарсан III сургуулийн хичээлийн хөтөлбөр, үйл ажиллагаанд Оросын тал болох Буриад Улсын БШУЯ оролцдогоос өөр төсөв бүрдүүлдэггүй аж.