Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө оруулагчид цахим ертөнцөөр дамжуулж манай улсын бизнесийн хамтын ажиллагаанд оролцохыг хүсч байна /ВИДЕО/

Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө оруулагчид цахим ертөнцөөр дамжуулж манай улсын бизнесийн хамтын ажиллагаанд оролцохыг хүсч байна /ВИДЕО/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ОХУ-ын Владивосток хотод зохиогдож буй “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулганд хэлсэн үгийг үргэлжлүүлэн хүргэж байна. 

Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилттэй холбоотой томоохон шинэчлэлийг хийж байна. Монгол улсын нийт экспортын 92 хувийг нь уул, уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор 31 хувь нь зэсийн хүдэр,  30 хувь нь чулуун нүүрс, 11 хувь нь алт, 10 хувийг төмрийг хүдэр эзэлж байна. Дэлхийд эхний 5-т эрэмбэлэгдэх Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг ирэх жилийн өдийд бүрэн дуусгасан байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулагч та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. Мөн гурван улсын томоохон төслүүдийн нэг болох хийн хоолойн төсөлтэй холбоотой асуудлаар Газпромын удирдлагуудтай санал солилцсон.

Техник эдийн засгийн үндэслэл гарч дууссан. Олон улсын сайн түншлэгч гэдгээ харуулж энэ төслийг цаг хугацааны графикийн дагуу явагдаж байна. БНХАУ-ын талтай ярилцах асуудал бий.

Өнөөдөр хуралд оролцож буй БНХАУ-ын Их хурлын даргатай Монголд хэд хоногийн дараа уулзаж дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөсөн байна. Монгол улс “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлж хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгож хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах эрх зүйн цогц шинэчлэлтийг хийж эхэлсэн. Нийт 30 гаруй томоохон хуулийг УИХ-аар батлуулж байна. Монгол улсын бүх төрийн үйлчилгээг бид И-Монголиа гэх цонхонд нэгтгэсэн. Цаашид И-Бизнес үйлчилгээгээр хөрөнгө оруулагчдад дэлхийн аль ч орноос Монгол улсын эдийн засгийн харилцаанд идэвхтэй түншлэн ажиллаж, оролцогч байх боломжийг олгохоор болж байна. Тиймээс хөрөнгө оруулагч та бүхнийг цахим ертөнцөөр дамжуулж идэвхтэй оролцох мөн манай улсад очиж бизнесийн хамтын ажиллагаанд оролцохыг урьж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт цар тахлын болоод бүс нутгийн хямралын үед зохион байгуулагдаж байна. Хямрал хэдий хүнд ч шинэ боломж олгодог гэдэгтэй санал нэг байгаагаа дахин илэрхийлье. Монгол улс бүс нутгийн хэмжээнд идэвхтэй түншлэн ажиллахад бэлэн байна"гэлээ. 

ҮЗЭХ: