Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин  цол хүртээв.

Уг цолыг Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн олгож бйу юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн Э.Амартүвшин болон эцэг, эх, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь баяр хүргэж,  сайн сайхныг хүсэн ерөөв.