Монгол Улсад Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) болон БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтран хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа.
Судалгаагаар Төв болон Хэнтий аймгийн нутагт баригдсан үлийн цагаан оготноос авсан сорьцын 7.7 хувьд хантавирус илэрсэн байна. Энэ нь байгалийн голомтот халдвар тухайн бүс нутагт тодорхой хэмжээнд тархсан байж болзошгүйг харуулж байгаа аж.
Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын иргэдийн цусны ийлдсийн шинжилгээнд хантавирусийн эсрэгбие (IgG) илэрсэн нь өмнө нь халдвар авсан байж болзошгүй тохиолдлууд байгааг илтгэж байна.
Мэргэжилтнүүдийн зүгээс энэ нь халдварын эрсдэлийг илүү нарийвчлан судлах, тандалт, хяналтыг тогтмолжуулах шаардлагатайг анхааруулж байна.