БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг Алтан гадас одонгоор шагналаа

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг Алтан гадас одонгоор шагналаа

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг Алтан гадас одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлж ийнхүү шагнаж байгаагаа хэллээ.Мөн Гадаад хэргийн сайдын хувиар 2022 онд Монгол Улсад айлчлах үеэр дэвшүүлсэн олон санал, санаачилга бодитоор хэрэгжиж байгааг тэмдэглэв. 

Пак Жин-ий санаачилга, дэмжлэгтэйгээр өнгөрсөн оноос Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Монгол-Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин манай улсад ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд, ГХЯ-ны дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншина.