Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Өнөөдөр /2026.05.17/ зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо, бороо үргэлжлэн орж, сэрүүсэх тул болзошгүй шороон шуурга, мөндөр, аянга цахилгаан, үер ус, нойтон цасны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.