LIVE: Хан-Уул дүүргийн түгжрэлийг шийдэхийн тулд үндсэн замыг өргөтгөх биш хотхоны хашаа хайсыг буулгах хэрэгтэй

LIVE: Хан-Уул дүүргийн түгжрэлийг шийдэхийн тулд үндсэн замыг өргөтгөх биш хотхоны хашаа хайсыг буулгах хэрэгтэй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.

Энэ онд тус дүүрэгт амжилттай хэрэгжсэн ажлууд болон, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх шарлагатай түгжрэл, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч Б.Цэрэн танилцуулсан юм.

Тэрбээр “Хан-Уул дүүргийн хувьд “Эко дүүрэг” төсөл хэрэгжүүлж буй. Уг ажлын хүрээнд шинээр зүлэг тавих, нийтийн хөл бөмбөгийн талбай барих, шаардлагатай талбайг чөлөөлж ногоон байгууламж болгох 10 гаруй ажлыг хийж дуусгасан байна. Өнөөдрийн байдлаар яаралтай болон төслийн хүрээнд шийдвэрлэх ёстой ажлуудыг танилцуулж Дүүрэг хариуцан шийдвэрлэх, Нийслэл хариуцах ажлуудыг шийдвэрлэхээр хуралдаж байна.  Мөн дүүргийн хэмжээнд байгаа 25 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байгаа ч хүртээмж муу байгаагаас шалтгаалж 1294 хүүхэд цэцэрлэггүй үлдэх асуудал үүсээд байна. Үүнийг яаралтай шийдвэрлэхээр түрээсийн цэцэрлэг, байруудыг хөлсөлж байгаа” гэв.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Ганзориг “Хан-Уул дүүргийн хувьд 200 гаруй мянган хүн амтай суурьшлын төв бүсэд байрлаж байгаатай холбоотой маш их түгжрэлийн ажил үүсдэг. Дээрээс нь сургууль цэцэрлэгийн хүртээмжийн хүрэлцээ муутай байдаг. Энэ тал дээр Нийслэлийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудыг авч хэлэлцэхээр ажиллаж байна. Мөн “Эко дүүрэг” төсөлд хогны асуудлыг нэмж оруулах саналыг гаргаж байгаа. Яаралтай шийдвэрлэх асуудлуудаас дурдвал,

19 дүгээр хорооны хувьд маш их түгжрэл үүсдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төв, үндсэн замуудыг өргөтгөхөөс илүүтэй. Хотхон доторх хашаа хайснуудыг буулгаж, богино хөдөлгөөнүүдийн шийдвэрлэх ёстой.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хувийн эзэмшлийн хашаа байшингууд ажил саатуулж байна. Үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой. Мөн туул гол дагуу бүтээн байгуулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үерийн далан эвдэгдсэн энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Уг ажлыг хийхээр төлөөлөгчийн хувьд төсөв дээр мөнгө гаргуулах хүсэлт гаргасан боловч тодотголоор гацсан байдалтай байна” гэсэн юм.

LIVE: