СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

Цаг уур, орчин шинжилгээний газраас цаг уурын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, өнөөдөр /2026.08.19/ Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул болзошгүй үер ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх

-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх

-Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих

-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх

-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.