ШУУРХАЙ: Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах захирамж гарчээ

ШУУРХАЙ: Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах захирамж гарчээ

Энэ наймдугаар сарын 22-ны өдөр /2022.08.22/ Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгуулсан.

Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн Замын хөдөлгөөний эрчим энэ жилийн дундаж өсөлтөөс оргил үедээ хүрэхээр байгаа тул энэ наймдугаар сарын 27,28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад байгаа юм. Тэгвэл тус саналын дагуу гарсан шийдвэрийг НЗДТГ-аас  өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэх бөгөөд эх сурвалжийн мэдээллээр, "Автомашинуудыг тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах захирамж гарсан. Энэхүү захирамж нь олон хоногийн туршид үргэлжлэх бололтой" гэв. 

 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө