Өнөөдөр хонь өдөр

Өнөөдөр хонь өдөр

Өнөөдөр аргын тооллын 8 дугаар сарын 22, Сумъяа гараг, Билгийн тооллын 26, Хэрцгий охин одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5:56 цагт мандан, 19:54 цагт жаргана. 

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хйилгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.