Улсын аварга О.Хангай маргааш иргэдийг "Ховд" нутгийнхаа тарвасаар дайлна

Улсын аварга О.Хангай маргааш иргэдийг "Ховд" нутгийнхаа тарвасаар дайлна

Энэ жилийн Улсын их баяр наадмаас “Улсын аварга” цол хүртсэн О.Хангай Ховд аймгийн тарвасаар иргэдийг дайлахаар болжээ.

Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Олон жил Ховдын брэнд болсон тарвасаа борлууллаа. Энэ жилийн тарвасаараа та бүхний дайлна. Зарахгүй. Хүрэлцэн ирэхийг урьж байна. ХАЯГ: ХУД-н Говь factory store дэлгүүрийн гадаа талбайд 08.21-ний өдрийн 14:00-18:00 цагийн хооронд  өөрийн биеэр үйлчилнэ” гэжээ.