Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ.
Тодруулбал, энэ оны долдугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар "Их хурд-9" наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн буцах үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Т - г "Хэрлэн" голд хөл алдан живж байсныг нь харж шуурхай ажиллан уснаас гаргаж анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.