Дроны үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлнэ

Дроны үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлнэ

Монгол Улсын Батлан хамгаалах салбар дотооддоо дрон үйлдвэрлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн технологийг хөгжүүлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Батлан хамгаалах яамны сайд Д.Батлут өчигдөр /2026.08.17/ дрон угсралтын үйлдвэрийн ажлын явцтай биечлэн танилцаж, гэнэтийн шалгалт хийжээ. Тэрбээр, "Шалгалтаар үйлдвэрийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон угсралт суурилуулалтын явц төлөвлөгөөт графикаас хоцорсон, хариуцлагатай албан тушаалтнуудын хяналт сул зэрэг анхаарах шаардлагатай асуудлууд гарч байна. Төслийг чанартай, хугацаанд нь ашиглалтад оруулах, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор маргааш холбогдох бүх талын удирдлагууд, гүйцэтгэгч нарыг оролцуулсан хамтарсан уулзалтыг хийнэ. Чухал төсөл гацах ёсгүй" гэж цахим хаягтаа нийтэлжээ.