Архангайд автомашин жалга руу унаж, 16-18 насны гурван иргэн амиа алдсан осол гарчээ

Архангайд автомашин жалга руу унаж, 16-18 насны гурван иргэн амиа алдсан осол гарчээ

Архангай аймгийн Хашаат сумын нутагт энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алдсан байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Уулын жалга руу машин унаж, гурван хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар "Toyota Prius" маркийн автомашин зам тээврийн ослын улмаас уулын жалга руу унасан бөгөөд уг автомашинд зорчиж явсан 16–18 насны гурван иргэн нас барсан байна. Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагуудын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэдийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурд, замын нөхцөлд тохируулан зорчих, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.