Гёте сургуулийн сурагч А.Амина олон улсын газарзүйн олимпиадаас Монголын анхны алтан медалийг хүртлээ

Гёте сургуулийн сурагч А.Амина олон улсын газарзүйн олимпиадаас Монголын анхны алтан медалийг хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо наймдугаар сарын 11–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиад (iGeo 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, түүхэн амжилт гаргажээ. 

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон Гёте сургуулийн сурагч А.Амина алтан медаль хүртэж, олон улсын газарзүйн олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.