COP17-ын үеэр гурван мянга гаруй цагдаагийн алба хаагч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

COP17-ын үеэр гурван мянга гаруй цагдаагийн алба хаагч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Олон улсын томоохон арга хэмжээнд дэлхийн 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын 3,142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор морьт, машинт болон явган эргүүл ажиллаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зохицуулалт хийж байна. Мөн хуралдаан, арга хэмжээний үеийн хамгаалалтад цагдаагийн алба хаагчид, олон нийтийн цагдаа, оюутан цагдаа нар үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна COP17-ын зочид, төлөөлөгчдийн байрлаж буй 40 зочид буудалд 24 цагийн болон томилгоот цагийн хуваарийн дагуу хамгаалалт гарган, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.