Өчигдөр /2026.08.17/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2282 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 842 нь зөрчлийн шинжтэй, харин 123 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд гурав хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн дөрвөн хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага, 17 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил илэрч, 115 хүнийг эрүүлжүүлжээ.
