Малчны хотонд аянга бууж 50 бог хорогджээ. Тодруулбал, Ховд аймаг, Дуут сум. Шивэр багийн “Гулзын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ долдугаар сарын 20-ны өдрийн 19:00 цагийн орчим малчин Ж-ийн хотонд аянга бууж, 50 бог мал аянганд өртөж хорогдсон тухай мэдээллийг долдугаар сарын 20-ны өдрийн 22:39 цагт хүлээн авсан.
Мэдээллийн дагуу тус сумын Шивэр багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт долдугаар сарын 20-ны өдрийн 20:25 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд аянгад малчин Ж-ны 50 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг Дуут сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээлсэн.