Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцыг ирэх сарын 31-н гэхэд хүлээлгэж өгнө гэжээ

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцыг ирэх сарын 31-н гэхэд хүлээлгэж өгнө гэжээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өгчээ. 

Энэ удаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажилласан байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь авто замын хажуугийн явган хүн зорчих замыг тохижуулах ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч буй бөгөөд ажлын явц 60 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын 15-н гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр хариуцсан байгууллагууд ажиллаж байгаа гэжээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажлын явц ямар  байгааг мөн үзсэн. Уг гүүрний бүтээн байгуулалтыг явган хүний зам, ногоон байгууламж болоод бусад бүх дагалдах ажлыг наймдугаар сарын 31-н гэхэд бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө гэдгийг танилцуулсан. Аль болох хурдавчилж, цаг хугацааг наашлуулах тал дээр анхаарахыг үүрэг болгожээ.