Хүүхдийн тэтгэлгийн 657 сая төгрөгийг албадан гаргуулжээ

Хүүхдийн тэтгэлгийн 657 сая төгрөгийг албадан гаргуулжээ

Өнгөрсөн долоо хоног буюу наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тэтгэлэг төлөгчдөөс нийт 657 сая төгрөгийг албадан гаргуулжээ.

Ингэснээр хүүхдийн тэтгэлэг авах эрх бүхий 685 иргэнд тэтгэлгийг нөхөн олгосон байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулдаг.