“Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон залууг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

“Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон залууг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Булган аймаг, Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км/ долдугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар,  Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхэн 07.19-ний өдрийн 05:30 цагаас 20:30 цаг хүртэлх хугацаанд иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар урсаж, “Бярваз” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу явганаар болон морьтойгоор 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. долдугаар сарын 20-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.