СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж, БНСУ-ын ажлын виз олгогдсон гэж их хэмжээний мөнгө шаардаж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж, БНСУ-ын ажлын виз олгогдсон гэж их хэмжээний мөнгө шаардаж байна

БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхаарууллаа.

Тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас "Хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхааруулж байна. Сүүлийн үед хууль бусаар виз зуучлагч монгол иргэн “Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж гэрээт хөдөлмөр эрхлэх буюу (Е-9) төрлийн виз олгогдсон гэж мэхлэн их хэмжээний мөнгө шаардсан” гэх мэдээлэл ирсээр байгаа тул Монгол иргэд та бүхэн дээрх байдлаар хууртагдаж, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна" хэмээн мэдээлжээ.




Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө