Г.Гансүх: “Хүүхдээ амьд байгаасай” гээд итгэл тавиад гүйгээд ирэх эцэг эхэд цогцсыг нь харуулах хамгийн хэцүү байдаг /ВИДЕО/

Г.Гансүх: “Хүүхдээ амьд байгаасай” гээд итгэл тавиад гүйгээд ирэх эцэг эхэд цогцсыг нь харуулах хамгийн хэцүү байдаг /ВИДЕО/

Баяр наадмын амралт эхэлсэнтэй холбоотойгоор дотоодын аялал жуулчлал, амралт зугаалга ихсэж, улмаар хөдөө орон нутагт зам тээврийн осол болоод усны ослууд өсөх хандлагатай болдог. Иймд бид энэ удаа гол, нуур орчмоор олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэдэг НОБГ-ын “завьт эргүүлийн бүлгийнхэн”-ийн талаар сурвалжиллаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Урин дулаан цаг болж иргэд голын эргээр амарч зугаалах нэмэгддэг энэ хэрээр архидан согтуурч нэгнийхээ үл хайхарсны улмаас усанд осолдох тэр тусмаа бага насны хүүхдүүд өртдөг байна. Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 553 хүн усны ослоор амиа алдсаны 124 нь буюу 22.4 хувь нь хүүхэд байна.

ВИДЕО: 

-Г.ГАНСҮХ: 10 МЕТРЭЭС ДЭЭШ ГҮНТЭЙ УСАНД ОРОХДОО Л ГҮНИЙ ШУМБАХ ХЭРЭГСЭЛ АШИГЛАДАГ- 

НОБГ-ын Аврах ангийн аврагч ахлах ахлагч Г.Гансүх, “Миний мэргэжил өөрөө их бахархам сайхан ажил. Гэхдээ хүнд хэцүү үеүд ч их тохиолдоно. Хамгийн хэцүү нь “хүүхдээ амьд байгаасай, амьд байх” гээд гүйгээд ирсэн эцэг эхэд нь цогцсыг нь гаргаж өгөх үнэхээр хэцүү байдаг.

-Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

Олон цэргийн байгууллагаас хамгийн буянтай, бахархалтай ажил мэргэжил учраас сонгож орсон. Би бага байхдаа түймэрт явж байгаа онцгой байдлын албаны ах нарыг хараад энэ албанд орж байсан.

-Мэдээж энэ хүнд албыг хашиж байгаа та бүхний ард байдаг ар гэрийнхэн мөн л бэлэн байдалд байж байдаг байх даа? 

Тийн. Манай эхнэр хүүхэд сурчихсан. Байнгын энэ тэнд түгшүүр авч дуудагдана. Хэзээ л бол хэзээ, шөнө, өдөр, өглөө гээд ямар ч цагт дуудагддаг болохоор ар гэрийн ажлыг манай гэр бүлийн хүн зохицуулаад сурчихсан.

-Та бүхэн үүрэг гүйцэтгэж байхдаа шумбах хэрэгсэл ашигладаг байх. Яг ямар тохиолдолд ашигладаг юм бол? 

Усны гүнээсээ шалтгаалаад бүлгийн даргын зааварчилгаагаар гүний шумбах хэрэгсэл ашигладаг. Ойролцоогоор 10 метрээс дээш гүнтэй усанд орохдоо шумбах хэрэгсэл ашигладаг.

-Ц.НАРАНБААТАР: СҮҮЛИЙН ҮЕД ЗОРИУЛАЛТЫН БУС ЦАГАРИГ, ГУДАС ТҮГЭЭМЭЛ АШИГЛАЖ БАЙНА. ЭНЭ НЬ ЭРСДЭЛТЭЙ ТУЛ ХҮҮХДҮҮДЭЭ ТОГЛУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

Сүүлийн үед зориулалтын бус цагариг, гудас, баталгаагүй завиар голоор явж байна. Иргэдийн хэрэглэж байгаа тэрхүү цагариг нь маш нимгэн. Үзүүртэй чулуунд ч цоорохоор нимгэн байдаг. Тиймээс энэ зүйлээр хүүхдүүдээ тоглуулахгүй байх хэрэгтэй.

НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Ц.Наранбаатар  "Манай эргүүлээс өдөрт хоёр бүлэг үүрэг гүйцэтгэж байгаа. Баянзүрхийн хар усан тохиогоос, нэгдүгээр бүлэг маань Маршалын гүүр хүртэл, бэлтгэл бүлэг буюу хоёрдугаар бүлэг маань Маршалын гүүрнээс Нисэхийн хадан хясаа хүртэл. Нэг бүлэгт 7 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн Баянзүрх дүүргийн нэг албан хаагч, Хан-Уул дүүргийн нэг алба хаагч үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үед усархаг аадар бороо, үргэлжлэн орох төлөвтэй байгаа. Тиймээс ард иргэд маань амралт зугаалгаар явахдаа баталгаат зам гүүр, гарцаар гарах, мөн голын эрэг дагуу амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүддээ хараа хяналт салгахгүй байх. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана явж байгаад маш сайн хараа хяналт тавих хэрэгтэй байна. Сүүлийн үед 15-17 насны хүүхдүүд олноороо эцэг эхийн хяналтгүйгээр голын эрэг дээр ирэх тохиолдол ихэссэн байна. Энэ нь өөрсдийнхөө амь насыг алдах, усанд живэх тохиолдол гарч байна.

-Сүүлийн үед зориулалтын бус гудас, цагариг зэргийг хэрэглэснээс болж, усанд осолдох тохиолдол гарч байх шиг байна?

-Тийн. Сүүлийн үед зориулалтын бус цагариг, гудас, баталгаагүй завиар голоор явж байна. Иргэдийн хэрэглэж байгаа тэрхүү цагариг нь маш нимгэн. Үзүүртэй чулуунд ч цоорохоор нимгэн байдаг. Тиймээс энэ зүйлээр хүүхдүүдээ тоглуулахгүй байх хэрэгтэй.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө