УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас хил холболтын төмөр замын гэрээтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, "УИХ баталж өгсөн биз дээ гэсэн зүйл яриад байна лээ. Их хуралд янз бүрийн зүйл оруулж ирж, түүнд нь би кнопчин байдлаар ашиглагдах хүсэл байгаагүй учраас би тэр асуудлыг хэлэлцэх үед байгаагүй. Засгийн газар ч юм уу хаанаас ч юм санаачлагч нар нь нэг юм оруулж ирчхээд, түүнийгээ ямар ч үнээр хамаагүй зүтгэж батлуулчхаад дараа нь их хурлын даалгасан ажлыг л хийж байгаа шүү дээ гэж ярьж байна. Ийм зүйл байж болохгүй. Шүүх хурал дээр бас Засгийн газрын тогтоолыг буруутгаад байна шүү дээ. Энэ бол маш хариуцлагагүй зүйл. Сайд нар, Засгийн газар асуудлуудаа их сайн боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Тооцоо судулагаагаа сайн хийх хэрэгтэй. Эх орныхоо эрх ашгийг номер нэгт тавих хэрэгтэй. Чалькогийн гэрээ их сайн гэрээ болсон. Түүнтэй төстэй гээр байгуулж байна гэсэн. Гэхдээ тэр гэрээ их алдагдалтай гэрээ. Ийм зүйл болуузай гэж би анхааруулж хэлсэн" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: