Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой "Итгэл, найдвар, боломж" бүх нийтийн марафон гүйлт болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой "Итгэл, найдвар, боломж" бүх нийтийн марафон гүйлт болно

“Ахиллис Монгол” олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой "Итгэл найдвар, Боломж, Улаанбаатар – 2025” бүх нийтийн марафон гүйлтийн талаар мэдээлэл өглөө.

“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Д.Амаржаргал “2025.09.20-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11 дэх удаагаа "Итгэл найдвар, Боломж, Улаанбаатар – 2025” бүх нийтийн марафон гүйлт болох гэж байна. Энэ удаа Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” хөдөлгөөн зэрэг төрийн байгууллагууд ивээн тэтгэн ажиллаж байна. "Итгэл найдвар, Боломж” марафон гүйлтийн гол зорилго нь гүйлтийн спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн оролцоонд оролцуулах, итгэл найдвар бэлэглэх зорилготой. Манай улсад 130 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ тоо нь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Амьдралын явцад осол гэмтэл зэрэг гэнэтийн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэийн хувьд илүү их сэтгэлэээр унах хандлагатай байдаг. Марафон гүйлт нийт зургаан насны ангилалд зохион байгуулагдана. Марафон 5, 10, 21, 42 км, тэргэнцэртэй 1500 м, гар дугуй 21 км-ийн зайд уралдана. Тэмцээний 10, 21, 42 км-ийн марафон гүйлтэд зургаан насны ангиллаар, 5 км-ийн зайн гүйлтэд насны ангилалгүй эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой” гэв.